Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар:
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай,
-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
-Ахмад настны тухай, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай,
-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн зохих шатны хэлэлцүүлгийг хийх юм.
Харин чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын “Дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлжбуй арга хэмжээний талаар”-х мэдээллийг сонсохоор товложээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ