Г.Дэнзэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг АТГ өнгөрсөн оноос эхлэн шалгаж эхэлсэн.

Уг хэрэгт Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Г.Дэнзэнг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-д ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, улмаар улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр шалгаж буй энэ асуудал ийнхүү урт удаан хугацааны дараа шүүхэд шилжлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ