Удааширсан, онц хүнд гэмт хэргийг шийдвэрлэжээ

Чингэлтэй дүүрэгт амьдрах хохирогч Б-ийн гэрт Б нь согтуугаар 2009 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө түүнийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, эхнэртэйгээ хардаж, өс хонзонгийн сэдэлтээр онц харгис, хэрцгий аргаар зодож санаатай алсан хэрэг гарсан.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг 91 дүгээр зүйлийн 91.1 болгон өөрчилж, 10 жил 6 сарын хорих ял оногдуулж, эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ