6 настай охиныг эсэн мэнд олжээ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн 9 дүгээр гудамжийн 5-5 тоотод оршин суугч М /6 настай, эмэгтэй/ өчигдөр 13.00 цагт гэрээсээ хичээлдээ явахаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 21:15 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, сумын Цагдаагийн тасгийн 5албан хаагч, 1автомашин, ар гэрийн 2 хүн, 1 автомашин, нийт 13 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж Тосонцэнгэл сумын Оргих багийн “Гэзэгийн даваа” гэдэг газраас /сумын төвөөс баруун зүгт 18 км-т/ эсэн мэнд олж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ