"X box one" болон "Playstation4" -ийн хооронд тулаан болно

“Sony”, “Microsoft” компаниуд “Playstation 4” болон “Xbox One” тоглуулагчтай холбоотой мэдээллийг Лос-Анжелес хотноо болж байгаа үзэсгэлэн дээр дэлгэлээ. “Sony” компанийн үйлдвэрлэсэн “Playstation 4” нь нимгэхэн, 2.8 кг жинтэй. Түүнчлэн босоо эсвэл хэвтээ байдлаар тоглох боломжтой.

“Microsoft”-ын гаргасан “Xbox One” нь зах зээл дээр 500 доллараар борлогдохоор байгаа юм. Арваннэгдүгээр сар гэхэд энэ тоглуулагч дэлхийн 21 оронд борлогдож эхэлнэ. Харин “Playstation 4” хямд буюу 399 ам.доллараар борлогдох юм байна. Энэ тоглуулагчийн бас нэг давуу тал гэвэл интернетэд холбогдох боломж . Харин “Microsoft”-ын тоглуулагч байнга залгагдсан эсэхээ шалгадаг бөгөөд эх сурвалжаа олоогүй тохиолдолд автоматаар унтардаг гэнэ. Гэхдээ мэргэжилтнүүд тоглуулагч хэрэгтэй эсэхэд эргэлзэж эхэлжээ. Учир нь ийм тоглуулагч хэрэглэдэг хүмүүсийн тоо жил ирэх тутам буурч байгаа гэнэ. Ихэнх хүмүүс смартфон болон таблет хэрэглэх болсонтой энэ нь холбоотой. Тиймээс хэрэглээний цархүрээ болонүнийг ялгаанаас хамаарч нэлээд асуудал үүсэхбололтой.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ