АН-ын даргад таван гишүүн нэр дэвшээд байна

Ардчилсан намын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр дуусна. Одоогоор намын даргад өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, АН-ын гишүүн М.Чимэддорж нар албан ёсоор нэр дэвших эрхээ баталгаажуулаад байна.
Намын даргын сонгуулийн сурталчилгаа 2016 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхэлж, 40 хоног үргэлжилнэ. Санал хураалтыг нэгдүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах юм.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ