Мөн ч их насалжээ

115 настай япон эмэгтэй Мисио Окава манай гарагийн хамгийн настай оршин суугчаар тодров. Зироэмон Кимураг зургаадугаар сарын 12-нд 117 настайдаа нас барсны дараа Гиннесийн дээд амжилтын номын Японы салбар түүнийг уг номонд бүртгэж авчээ.
Мисио Окава Осака хотод кимоно оёдог мастерын гэр бүлд 1898 оны гуравдугаар сарын 5-нд төржээ. Тэрээр гурван хүүхэдтэй байсан бөгөөд тэдний хоёр нь одоо болтол амьд сэрүүн, 90 насны ойгоо тэмдэглэсэн байна.Бас дөрвөн ач, зээ, зургаан жич, гучтай гэнэ.
Мисио Окава асрамжийн газарт аж төрдөг байна. Түүнийг дэлхийн хамгийн настай хүнээр тодруулсныг асрамжийн газрын ажилтнууд түүнд хэлэхэд: “Мөн их наслажээ” гэж тэр хэлжээ.
Дэлхийн хамгийн настай оршин суугч гэж албан ёсоор тооцогдож байсан Зироэмон Кимура жамаараа нас барсан байна. Тэр насан туршдаа шууданд ажиллаж байжээ. Тэр ХIХ зуунд төрсөн сүүлчийн амьд сэрүүн эрэгтэй байсныг бас тэмдэглэвэл зохино.
Одоо манай гарагийн хамгийн настай арван хүний дотор нэг ч эрэгтэй байхгүй байгааг бас тэмдэглэх хэрэгтэй. 1997 онд 122 настайдаа нас барсан франц эмэгтэй Жанна Луизаг дэлхийд аж төрж байсан хамгийн настай хүнээр тодруулсан юм.
100-гаас дээш настай хамгийн олон хүн Япон (51 мянга орчим) болон АНУ-д (53 мянга орчим) бүртгэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ