Филиппиний ерөнхийлөгч АНУ-ыг “баяртай” гэж байна

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте америкийн цэргийн албан хаагчдад тус улсын нутаг дэвсгэрт байх боломж олгодог гэрээг цуцлана хэмээн сүрдүүллээ гэж Ассоишэйтед пресс агентлаг уламжилжээ.

АНУ “Филиппинээс гарч явахаар бэлтгэж болох юм” гэж Дутерте мэдэгдээд, 1998 оны цэргийн хэлэлцээрийг цуцлахаар сүрдүүлсэн байна. Энэ хэлэлцээрийн дагуу АНУ-ын цэргийн албан хаагчид филиппиний цэргийнхэнтэй хамтарсан тактикийн сургуулилт хийхийн тулд тус орны нутагт байж болдог юм.

“Хорыг хороор... хэрвээ та нар тэгж чадаж байгаа бол бид ч чадна. Энэ нь нэг чиглэлтэй хөдөлгөөн биш” гэж Дутерте хэлээд, “Америк, баяртай” гэжээ.

Филиппин “америкийн мөнгөгүйгээр тэсч үлдэж чадна” гэж тэр хэлсэн байна.

Филиппиний нутагт иргэний эрх чөлөөг мөрдөхгүй байгаатай холбогдуулан тус оронд олгох зээлийг сэргээх эсэх асуудлаар явуулсан санал хураалтыг ажигласан америкийн “Millennium Challenge Corporation” агентлагийн дүгнэлтийн хариуд Дутерте ингэж мэдэгджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ