Хамгийн том хөлтэй хүмүүс

Бид Гиннессийн номонд орсон хамгийн том хөлтэй хоёр хүнийг танилцуулж байна. Тэдний нэг нь эдүгээ амьд сэрүүн хүмүүсийн дунд дээд амжилт тогтоосон бөгөөд нөгөө нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн том хөлтэй нь юм.
Парис хотын захын дүүрэгт аж төрдөг Марокко улсын уугуул 34 настай Брагим Такиулла одоо аж төрж байгаа хүмүүсээс хамгийн өндөр нь биш л дээ. Түүний өндөр “ердөө” 2 метр 46 см гэнэ. Гэвч Брагим хамгийн том хөлтэй нь бөгөөд тэр 58 размерийн гутал өмсдөг байна. Түүний зүүн хөлний тавхай нь 38,1 сантиметр, харин баруун хөлийнх нь 37,5 сантиметр гэнэ. Өсөлтийн дааврыг хэт их ялгаруулдаг акромегалигаас үүдэлтэй өнчин тархины хавдраас болж Брагим ийм өндөр болжээ. Тэрээр ээлжит эмчилгээгээ хийлгэхээр Парист ирсэн байна.
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр хүн болох Роберт Уодлоу (1918 оны хоёрдугаар сарын 22 – 1940 оны зургаадугаар сарын 15) яг Брагим Такиуллын адил мөн тийм өвчинтэй байсан гэнэ. Тэр 2 метр 72 сантиметр өндөр байжээ. Роберт хөлнийхөө хэмжээгээр үнэмлэхүй дээд амжилт тогтоосон юм. Тэр 76 размерийн гутал өмсдөг байсан бөгөөд түүний тавхай нь 47 сантимерт урт байжээ.
Ердийн гуталтай харьцуулбал Роберт ийм том гуталтай байжээ.
Роберт Уодлоугийн эцэгтэйгээ (182 см өндөртэй байжээ) хамт татуулсан зураг
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ