“Дэлхийн мисс 2016” өнөөдөр өндөрлөнө

“Miss world 2016” буюу “Дэлхийн мисс 2016” дэлхийн гоо үзэсгэлэнгийн тэмцээн өнөөдөр АНУ-ын Вашингтон хотодөндөрлөнө. Уг тэмцээнд дэлхийн 130 орны гоо бүсгүй оролцож буй бөгөөд энэ жил манай улсыг төлөөлөн мисс А.Баярцэцэг оролцож байгаа юм.

Өнгөрсөн өдрүүдэд А.Баярцэцэг хүмүүнлэгийн ажлаараа шилдэг 24-т буюу хагас шигшээд үлдсэн. Мөн урлагийн авъяасаа тэрбээр уран бичлэгийг бүжиг болон илбэтэй хослуулан үзүүлсэн нь шинэлэг байсан бөгөөд шилдэг 10 авьяаслаг мисст шалгарч, түүний видео танилцуулга нь энэ жилийн Дэлхийн миссийн шилдэг 10 видеог тэргүүлж, бүх цаг үеийн миссийн тэмцээнүүдийн түүхэн дэхь хамгийн гоё зураглалтай кино шиг танилцуулга видео болсныг онцолж байна. Түүнчлэн интернэт хэрэглэгчид “Дэлхийн мисс” тэмцээнд оролцож буй хамгийн үзэсгэлэнтэй есөн гоо бүсгүйг шалгаруулахад:

9. Украин

Украин улсыг төлөөлөн 19 настай Олександра Кучеренко оролцож байна. Тэрбээр 177 см өндөртэй бөгөөд англи, орос хэлтэй аж. Модель мэргэжилтэй.

8. Филиппин

Титмийн эзэн болох магадлалтай таван орны гоо бүсгүй жагсаалтад багтаад буй Филиппинийн гоо бүсгүй Катриона Элиса Грайг уг жагсаалтад багтжээ. Тэрбээр 22 настай бөгөөд 180 см өндөртэй аж. Англи, тагалог хэлээр ярьж чадна. Модель мэргэжилтэй.

7. Малайз

Малайз улсыг төлөөлөн 18 настай Татиана Нанда Кумар оролцож байна. Түүний биеийн өндөр 176 см бөгөөд англи, франц болон мандарин хэлээр ярьдаг.

6. Чех

Чех улсыг төлөөлөн 18 настай Наталъя Котвова оролцож байна. Түүний биеийн өндөр 173 см бөгөөд англи, герман хэлээр ярьдаг байна.

5. Чили

Чили улсыг төлөөлөн 21 настай Антониа Кристал Фигуероа Алварадо оролцож байна. Түүний биеийн өндөр 177 см бөгөөд герман, англи хэлээр ярьдаг байна. Оюутан.

4. Бразил

Бразилийг төлөөлөн 26 настай Беатрис Бесерра Да Фонтоура оролцож байна. Түүний биеийн өндөр 176 см бөгөөд англи, испаниар ярьдаг байна.

3. Беларус

Беларус улсыг төлөөлөн 23 настай Полина Бородачева оролцож байна. Түүний биеийн өндөр 176 см бөгөөд орос, англи хэлээр ярьдаг байна.

2. Унгар

Унгар улсыг төлөөлөн Тайми Гленшир оролцож байна. Тэрбээр мэргэжлийн уран гимнастикийн тамирчин аж. Гоо бүсгүй 22 настай бөгөөд “Спорт мисс” тэмцээнд амжилттай оролцжээ. Англи, Орос хэлтэй. Тэрбээр 171 см өндөртэй.

1. Монгол

Улмаар мисс А.Баярцэцэг Mobstar аппликейшний санал хураалтад тэргүүлж, шилдэг 20-д шалгараад буй.

Өчигдөр Дэлхийн миссийн шилдгүүдийг "Missosology" вэбсайтаас дахин жагсаалт гаргасан бөгөөд жагсаалтаар Унгарын мисс тэргүүлж Филиппин, Монгол удаалжээ.

Ийнхүү эх орноо төлөөлөн оролцож буй Монголын мисс А.Баярцэцэг Дэлхийн миссийн титмийг эх орондоо авчрахад тун ойрхон ирээд байна.



5.




8.


Г.Эгшиглэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ