Маргаашнаас эхлэн 11 уулзвараар гэрлэн дохио хамаарахгүй баруун эргэнэ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд аравдугаар сарын 10-наас эхлэн дөрвөн уулзвараар тээврийн хэрэгсэл баруун гар тийш тогтмол эргэх болсон билээ. Мөн маргаашнаас эхлэн 11 уулзвараар гэрэл дохио хамаарахгүй баруун гар тийш эргэхээр болсон байна.
Тодруулбал, 32-ын тойргийн уулзвар, 100 айлын уулзвар, Дарь-Эхийн уулзвар, Тасганы овооны уулзвар, ЭНЭШТ-ийн уулзвараар, Төв шуудангийн уулзвар, 10-р хорооллын уулзвар, 120 мянгатын уулзвар, АПУ-ын хойд уулзвар, ТЭЦ 3-ын арын уулзвар, Амарсанаагийн уулзварууд багтаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ