НӨАТ-ын урамшууллын 2016 оны хамгийн сүүлийн тохирол явагдана

НӨАТ-ын урамшууллын 18 дахь удаагийн сугалааны тохирол өнөө орой 19:00 цагаас МҮОНТВ-ээр шууд дамжуулагдана. Энэ сугалааны тохирол нь 2016 оны хамгийн сүүлийн тохирол юм.
Энэ удаагийн сугалаанд арваннэгдүгээр сарын 1-нээс 30-ны хугацаанд худалдан авалт хийсэн баримт хамрагдах юм. Уншигч танд баримтуудаа сугалааны тохирол явагдахаас нэг өдрийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө амжиж Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлэхийг албаныхан сануулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ