Канад эмээ 90 насны ойгоо агаарт дүүлж тэмдэглэв

Настай канад эмээ 90 насны ойгоо тэнгэрээр зугаалж тэмдэглэжээ. Тэр 365 метрийн өндөрт гарч,“CN Tower” цамхгийн бөмбөгөр дээврээр явсан байна. Түүний шийдвэрийг дэмжсэн хүүхдүүд болон ач, зээ нар нь эмээгийнхээ яаж явааг харцгааж байжээ.

Канадын оршин суугч эмэгтэй Бетти Конвери 365 метрийн өндөр тэнгэр баганадсан “CN Tower” цамхгийн дээврээр зугаалж, 90 насны ойгоо тэмдэглэсэн байна. Конверийн хүүхдүүд ийм осолтой зугаалгад оролцоход нь дургүй байсан ч, ач, зээ нар нь эмээгээ дэмжжээ. Түүний гэр бүлийн гурван үеийнхэн тэнгэр баганадсан байшин дээгүүр эмээгийнхээ зугаалахыг харцгаасныг хэвлэлд дурдсан байна.

Ийм зугаалга нь үхэхийнхээ өмнө миний хийх хэрэгтэй гэж үзсэн үйлдлийн жагсаалтад орсон юм гэж тэр өөрөө хэлжээ. Төрснийхөө 91 дэх өдрийг шүхрээр үсэрч тэмдэглэх бодолтой байгаа гэж Конвери эмээ мэдэгдсэн байна.

Тэгвэл Америкийн Айдахо муж улсын оршин суугч эмэгтэй 102 настай Дороти Кастер саяхан гүүрнээс шүхрээр үсэрчээ. Тэр төрсөн өдрөө ингэж тэмдэглэсэн байна. Настай эмээгийн төрөл төрөгсөд түүний ингэж үсрэхийг дэмжсэн байна.

Японы 80 настай оршин суугч нас дээр гарсан мөртөө тухайн үед салхитай байсан хэдий ч, Эверестийн оргилд гарч чадсан билээ. 80 настай эрэгтэйд ингэж авирахад долоо хоног шаардагджээ. Түүнийг авирахад хүү нь болон нутгийн газарч дагалдаж явсан байна. Байнгын хүчтэй салхи авиралтын сүүлчийн мөчийг хүндрүүлж байжээ. Ийм өндөрт агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ далайн түвшнийхээс гуравны нэгээр бага байдаг учир, уулчид хүчилтөрөгчийн баг өмсөн, авирахад хүрсэн байна. Гэвч энэ бүхэн нь зорилгодоо товлосон цагтаа хүрч, дээд амжилт тогтооход нь Юитиро Миурад садаа болоогүй ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ