Япончууд Абэ, Путин нарын хэлэлцээний дүнд сэтгэл дундуур байна

Японы оршин суугчдын талаас илүү (54,3 хувь) нь тус орны ерөнхий сайд Шинзо Абэгийн Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн хэлэлцээний дүнг сөргөөр үнэлж байна. Киодо агентлаг олон нийтийн санал асуулгын дүнг дурджээ.
Үүнээс гадна, Абэгийн сайд нарын танхимыг дэмжих рейтинг буурсныг олон нийтийн санал асуулга харуулсан байна. Одоо япончуудын 54,8 хувь нь засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж байгаа бол 11 дүгээр сард энэ үзүүлэлт 60,5 хувь байсан юм.
Абэ өөрөө оросын ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын дүнг нааштай үнэлжээ. “Хоёр тал адилхан эрмэлзэж байгаа нөхцөлд бүх салбарт харилцаагаа хөгжүүлэх хязгааргүй боломж Япон, Орос хоёрт бий” гэж японы ерөнхий сайд тэмдэглэсэн байна.
Путин 12 дугаар сарын 15-16-нд Японд айлчилсан юм. Энэ нь сүүлийн 11 жилд тус оронд Оросын төрийн тэргүүний хийсэн анхны айлчлал байв.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ