Жирэмслэлтээс сэргийлэх эмийг бага насны охидод худалдахыг зөвшөөрчээ

АНУ-ын засаг захиргаа жирэмслэлтээс яаралтай хамгаалах буюу 72 цагийн дотор уудаг эмийг насны хязгааргүйгээр худалдаалахыг зөвшөөрсөн хууль гаргажээ. Өмнөх хуулиар бол 15-аас доош насны охидод энэ эмийг худалдаалахыг хориглодог байсан юм.

Гэвч энэ эмийг гаргасан нэг зорилго бол хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах явдал.

Хууль санаачлагчид 15-аас доош насны охидод ч тийм явдал тохиолдож болно хэмээн үзсэний үндсэн дээр энэ хуулийг баталж буйгаа хэлж байна.

Тиймээс бүх насны эмэгтэйчүүдэд энэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ. Сүүлийн 12 жилийн турш маргаан дагуулсан энэ явдлыг хууль тогтоогчид эцэслэж, бүх насны охид бүсгүйчүүд энэ эмийг эмчийн бичиггүйгээр худалдан авч болохыг зөвшөөрөв.

“Б План” нэрээр нь олон нийт мэддэг энэхүү эмийг хамгаалалтгүй, эсвэл хүсээгүй бэлгийн харьцааны дараа 72 цагийн дотор ууснаар жирэмслэлтээс хамгаалах үйлчилгээтэй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ