Макккейн: АНУ Обамагийн үед дэлхийд тэргүүлэх байр сууриа алдав

Америкийн конгрессын Сенатын зэвсэгт хүчний хэрэг эрхэлсэн хорооны дарга Жон Маккейн телевизийн CNN сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо "Барак Обамаг ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд АНУ дэлхийд тэргүүлэгч байхаа болилоо" гэж мэдэгджээ. РИА Новости агентлаг ингэж мэдээлсэн байна.
Ийм байдал нь дэлхийн хоёрдугаар дайны дараа тогтсон дэлхийн дэг журам алдагдахад хүргэлээ гэж Маккейн хэлжээ. Тэрээр Сирийн байдал, америкийн төрийн байгууллагуудад хийсэн хакерын халдлага, америкийн усан доогуур явдаг дроныг Хятадын тэнгисийн цэргийн хүчнийхэн булаан авсан явдлыг жишээ болгон дурдсан байна.
“Шумбагч аппаратыг булаан авч, кибер халдлага хийж, Сири улс хуваагдсаныг бид үнэхээрийн сэтгэл хирдхийлгэсэн эмгэнэл хэмээн үзэж байна. Бид хажуунаас харж, юу болж байгааг ажиглахад, энэ нь дэлхийн дэг журам алдагдаж байж болохын шинж тэмдэг мөн” гэж Маккейн мэдэгджээ.
Дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлэхэд тууштай хандлага байгаагүйгээс дэлхийд тэргүүлэх байр сууриа алдаж байна гэж тэр хэлжээ. Тухайлбал, кибер халдлагын асуудалд хандах улс төрийн хандлага, стратеги Обамад алга гэж Маккейн дурдсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ