Косовогийн тусгаар тогтнолыг 100 дахь улс дэмжлээ

Косовог зөвшөөрсөн 100 дахь орон Йемен болов. Йемений Бүгд Найрамдах Улс Косовог Сербигээс салан тусгаарлахыг албан ёсоор дэмжлээ. Энэ тухай Косовогийн Гадаад хэргийн сайд Энвер Ходжай “Twitter” хуудаснаа бичжээ.
"Би Йемений гадаад хэргийн сайд Абу Бакром Аль-Курбитай ярилцсан.
Тэрбээр Бүгд Найрамдах Косово Улсын тусгаар тогтнолыг албан ёсоор баталсан “ хэмээн Ходжай мэдээлсэн байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ