Исламын улс бүлэглэл аллагыг үйлдсэнээ зарлав

“Исламын улс” гэгдэх террорын байгууллага арванхоёрдугаар сарын 19-нд Берлин хотноо хийгдсэн аллагыг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөв гэж исламын дайчдын Amaq агентлагийн мэдээнээс ишлэн Reuters агентлаг мягмар гаригт дамжуулав.
“Берлинд ажиллагаа явуулсан хүн бол Исламын улсын цэрэг юм. Тэрбээр террорын эсрэг олон улсын эвслийн иргэдэд довтлох даалгаварыг биелүүлсэн” гэж террористуудын агентлагийн мэдээнд өгүүлжээ.
Арванхоёрдугаар сарын 20-нд энэ хэргийн гол сэжигтэн баримтгүй учраас сулласан гэх мэдээ цацагдлаа. Гэрч нар түүнийг машины жолооч гэж олж таниагүй ажээ.
Үүнээс өмнө мягмар гариг хүртэл террорыг Пакистан гаралтай 23 настай Наведыг үйлдсэн гэж сэжиглэгдэн баривчилсан байв. Бараг арван хэдэн цагийн турш дэлхийгээр тэрхудал мэдээлэл цацагдсан байжээ. Дараа нь Германы хэвлэлээр тусгай албаны эх сурвалжийн мэдээнд үндэслэгдсэн алуурчин баригдаагүй тухай мэдээлж эхэлжээ. Германы ДХЯ-ны сайд Томасде Мезьер эхлээд баригдсан хүн хэрэгт хамаатай гэдгээ эрс үгүйсгэсэн гэж мэдэгдсэн байгаа.
Арванхоёрдугаар сарын 19-нд ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо ачааны машинаар Зул сарын яармагт ирсэн хүмүүсийг дайрсан аллага хийгдлээ. Машины жолооч нуугдан зугтаж чадсан байна. Харин машинд жинхэнэ жолооч байсан хүнийг буудан хөнөөсөн байв.Энэ аллагаар 12 хүн амиа алдаж, 48 хүн шархаджээ. Германы эрх баригчид уг хэргийг террор гэж албан ёсоор үзлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ