ОХУ-ын Элчин сайдын цогцсыг эх оронд нь авчирчээ

Туркийн цагдаагийн ажилтан Мевлут Мерт Алтинтас Туркэд суугаа ОХУ-ын бүрэн эрхт Элчин сайд Андрей Карловын амь насанд хүрсэн билээ. Тэрээр Сирид явуулж буй Оросын цэргийн ажиллагааг буруутгаж, сайдыг хөнөөсөн гэх бөгөөд түүнтэй холбоотой зургаан хүнийг баривчилжээ. “The Daily Mail”-д мэдээлснээр, халдлагад өртөж амиа алдсан Элчин сайдын цогцсыг Москва хотноо авчирсан байна.
Элчин сайдын цогцсыг эх оронд нь авчрах үеэр түүний гэр бүл, найз нөхөд болон ОХУ, Туркийн Гадаад хэргийн сайд нар хүндэтгэл үзүүлжээ. Хоёр улс хамтран уг халдлагыг хэн захиалсан болохыг мөрдөхөөр тохиролцоод байгаа юм. Мөн Оросын Тагнуулын ажилчид Анкара хотноо тусгай мөрдлөг явуулж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ