Элчин сайд Карловт Оросын баатар цол нэхэн олгожээ

Андрей Карлов
Анкара хотод алагдсан оросын элчин сайд Андрей Карловт Оросын баатар цол нэхэн олгожээ. Лхагва гарагт Кремлийн сайтад ингэж мэдээлсэн байна.
Зарлигт ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ. “БНТурк Улсад ОХУ-ын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын албан тушаалд ажиллаж байхдаа эрэлхэг зориг гаргаж, ОХУ-ын гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан"-ы учир дипломатчид энэхүү цолыг олгожээ.
62 настай Карлов 12 дугаар сарын 19-нд Анкара хотод Орчин үеийн дүрслэх урлагийн музейд Оросын тухай гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр алагдсан юм.Туркийн 22 настай цагдаа Мевлют Мерт Алтынташэлчин сайдын амь насыг бүрэлгэсэн бөгөөд энэхүү халдлагын дараа удалгүй түүнийг устгажээ. Түүний гэрт болон зочид буудалд түрээслэсэн өрөөнд нэгжлэг хийх үеэр террорын “Аль-Каида” бүлэглэл, жихадын тухай номууд гарсан байна.
Карлов 2013 оны долдугаар сард Туркт элчин сайдаар томилогджээ.Өмнө нь тэрээр Оросын ГХЯ-ны консулын газарт ажиллаж, 2001 оны долдугаар сараас 2006 оны 12 дугаар сарыг хүртэл БНАСАУ-д элчин сайдын алба хашижбайсан байна. Тэр 1976 оноос дипломатын албанд ажиллаж байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ