Сүүлийн 37 жилд Сахарын цөлд анх удаа цас оржээ

Африкийн Сахарын цөлийн хойд нутагт аж төрдөг Алжирын Айн-Сефра хотын оршин суугч сүүлийн 37 жилд анх удаа Дэлхийн энэ хамгийн халуун нутагт орсон цасны зургийг Интернэтэд тавьжээ. Бараг нэг хоногийн турш цасыг харж болох байсан бөгөөд үүний дараа хайлж эхэлсэн гэж Карим Бушетата гэдэг энэ хүн хэлсэн байна.

“Миний найз нөхөд болон таньдаг хүмүүс энэ үйл явдалдбүр цочирдсон шүү. Юу гэвэл, манай нутагт цас орох гэдэг туйлын ховор үзэгдэл” гэж тэр ярьжээ.

Нутгийн оршин суугчид Алжирын Айн-Сефра хотыг “Цөлийн хаалга” хэмээн нэрлэдэг байна. Сахарын цөлийн энэ хэсэгт зуны дундаж температур нь 37,2 градус, харин хоногийн дундаж температур 40 болон түүнээс илүү градуст хүрдэг аж. Өвөл Айн-Сефра хотын хавьд агаарын температур тэгээс доош буух нь цөөнгүй. Саяны цас ньцаг агаарын ажиглалт хийж ирсэн бүхий л түүхэнд Сахарын цөлд цас орсон хоёр дахь тохиолдол гэнэ. 1979 оны хоёрдугаар сарын 18-нд Айн-Сефра хотын хавьд анх цас орсон байна. Тэгэхэд цас хагас цаг оржээ гэж “Телеграф” сонинд бичжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ