Трамп: АНУ цөмийн чадавхиа үлэмж нэмэгдүүлэх ёстой

Хэвлэлд бичсэнээр, тэрбумтан Твиттер дэх өөрийн блогт ингэж бичсэн байна.

Тэрээр 2016 оны долдугаар сард “Нью-Йорк таймс” сонины сурвалжлагчтай ярилцахдаа, засгийн газрын мэдэлд байгаа цөмийн зэвсгийн нэг хэсэг байлдаанд хэрэглэх боломжгүй байж болох юм гэж мэдэгдэж байсан юм. Тиймээс зэвсэгт хүчнийг өргөн цараатайгаар шинэчлэх шаардлагатай гэж тэр үзэж байна.

Трамп түрүүнд нь дөрөвдүгээр сард Нью-Йоркт өөрийн талынхантай уулзахдаа "АНУ өөрийн цөмийн чадавхийг хэрэглэх асуудалд туйлын болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь цөмийн зэвсэг нь үндэсний аюулгүй байдалд хамгийн ноцтой аюул учруулдаг юм" гэж хэлж байжээ.

Тэрээр мөн саяхан телевизийн CNN сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо, цөмийн зэвсгийг түрүүлж хэрэглэж болохгүй гэдгийг тэмдэглэсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ