Берлиний террористыг Милан хотод устгажээ

Милан хотод алагдсан гадаадын харьяатын хурууны хээ нь Берлин хотод бөөн хүмүүсийг дайрсан ачааны машиныг барьж явсан гэж үзэж байгаа Анис Амригийнх гэдгийг тогтоожээ.
12 дугаар сарын 19-нд Берлинд террорын ажиллагааг гардан гүйцэтгэсэн Тунис гаралтай Анис Амри зугатаад долоо хоног өнгөрөөгүй юм. Энэ хэрэг явдлын үеэр 12 хүн амь үрэгдэж, 50 орчим хүн бэртэж гэмтсэн юм.
Италийн дотоод хэргийн сайд Марко Миннитигийн хэлснээр, Амрийг 12 дугаар сарын 23-ны баасан гарагийн шөнө Милан хотын захад ердийн шалгалтын үеэр буудан хороожээ. “Цагдаагийн эргүүл чийдэнгээ асаагаагүй машиныг зогсоосон байна. Энэ үед эрэгтэй баримт бичгээ шалгуулахыгхүсэхэд гар буу гарган, буудаж эхэлжээ. Цагдаа нар хариу гал нээсэн байна” гэж сайд ярьжээ.
Италийн мөрдөн байцаагчидалагдсан гадаадын хүн хэн болохыг гарын хээгээр нь шинжлээд, энэ нь 12 дугаар сарын 19-нд Берлин хотын төвд зул сарын баярын яармаг худалдааны үеэр хүмүүсийг дайрсан ачааны машиныг барьж явсан гэж үзэж байгаа Амригийн гарын хээ болохыг тогтоосон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ