Путиний хэвлэлийн хурал бүтэн дөрвөн цаг үргэлжлэв

Авилгын дуулиант хэргүүд, боловсон хүчний бодлого, АНУ-тай харилцах харилцаа, улс орны эдийн засгийн ирээдүйн тухай зэрэг сэтгүүлчдийн асуултад өчигдөр Владимир Путин дөрвөн цагийн турш хариулжээ. Томоохон хэвлэлийн хурлын үеэр түүнд нийтдээ бараг 70 асуулт тавьсан байна. Олон хариулт программын шинжтэй мэдэгдэл байв.

Тухайлбал, Оросын ерөнхийлөгч “цаг нь болохоор” 2018 онд шинэ төрийн тэргүүний сонгуульд оролцох эсэхээ хэлэхээр амлав.

“Улс орон, дэлхийд юу болж байгааг би харах болно. Бид юу хийснийг шинжилж, бид юу хийж болох, бид юу хийх ёстойг үндэс болгон, ОХУ-ын ерөнхийлөгчийн ирээдүйн сонгуульд миний бие оролцох эсэх тухай шийдвэр гарах болно” гэж төрийн тэргүүн хэлсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай сэдэв яригдаагүй гэж төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков түрүүнд нь 12 дугаар сарын 22-нд мэдэгдсэн юм.

Авилгатай тэмцэх санг үндэслэгч Алексей Навальный, томоохон луйврын хэргээр хорионд байгаа бизнесмэн Сергей Полонский нар ерөнхийлөгчид нэр дэвших бодолтой байгаагаа 12 дугаар сарын 13-нд мэдэгджээ.

Оросын ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны гуравдугаар сард болох юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ