Надежда Савченко нам байгуулах гэж байгаагаа мэдэгдэв

Украины Дээд радын (парламент) депутат Надежда Савченкоөөрийн улс төрийн “РУНА” нам байгуулах гэж байгаагаа мэдээлжээ.Facebook-ийн нийгмийн сүлжээнд ийм мэдээ гарсан байна.
Төвлөрлийг задласан нэгдмэл улсын хувиар Украинд системийн өөрчлөлт хийх үзэл баримтлалд зориулсан бага хурал дээр тэр нам байгуулах тухайгаа 12 дугаар сарын 26-нд зарлах бодолтой байгааг РИА Новости агентлаг уламжилжээ.
Энэ сард Надежда Савченко "Батькивщина" намаас гарах тухай өргөдлөө өгсөн юм. Сүүлд нь түүнийг тус намын парламентын бүлгээс хассан байна. Одоо тэр Дээд радын фракцигүй депутат юм.
СавченкоМинск хотод БН Донецк Ард Улс, БН Луганск Ард Улсын тэргүүн нартай уулзсаны дараа түүнийг“Батькивщина" намаас хөөжээ. Тэгэхэдсалан тусгаарлах үзэлт бүгд найрамдах улсуудын төлөөлөгчидтэйшууд хэлэлцээ хийснийг Батькивщина"намынханшүүмжилж, Савченко өөрийн үйл ажиллагааг намын нөхөдтэйгээ зөвшилцдөггүй гэж мэдэгджээ.
2014 оны зун Донбасст сэтгүүлчдийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт холбогдолтой байсан гэж үзэн, ОХУ-д Савченкод 22 жил хорих ял оноосон билээ. Савченко оросын сэтгүүлчид болон Луганскийн журамт цэргийнхнийг их буугаар буудах кординатыг зааж өгч байсныг тогтоожээ. Ингэснээр Оросын радио-телевизийн хоёр сэтгүүлч амь үрэгдсэн юм. 2016 оны тавдугаар сард Владимир Путин Савченкод өршөөл үзүүлснээр, тэр эх орондоо буцсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ