“Lego” тоглоом хүүхдийг ууртай болгож байна

Сүүлийн үед хүүхдүүдийн хамгийн их сонирхон тоглох болсон лего тоглоомууд хүүхдийг нервтүүлж, их ууртай болгож байгааг судалгаагаар тогтоожээ. Хүүхдүүд тоглоомдоо ялагдал хүлээхдээ ихуур хилэнтэй байдаг нь анзаарагдсан байна. Түүгээр ч үл барам тоглоомноос үүдэлтэй уур бухимдлаа эргэн тойрондоо гаргадаг нь илэрхий болжээ.

Аливаа тоглоом хүнд сэтгэл ханамж, зугаацал өгч байх ёсой. Гэтэл бидний тоглож буй тоглоомууд дайн тулаан, ямар нэгэнэгдүүцэл төрүүлэм өрсөлдөөн харуулдаг болсон нь хүний сэтгэл зүйд нөлөөж уурлах, бухимдах шалтгаан болж байгаа нь харамсалтай. Лего тоглоомоос болж хүүхдүүд уур, бухимдалтай байгааг Шинэ Зиландын эрдэмтэд тогтоосон байна.

Ялангуяа хүүхдүүд лего тоглоом тоголж байхдаа царай төрхөнд нь инээмсэглэл тодрох нь бараг л үгүй. Лего компанийн веб сайт дээр манай тоглоомыг тоглож байгаа хүүхдүүд жилд дунджаар таван тэрбум орчим цагийг зарцуулдаг гэсэн мэдээллийг тавьсан байна. Тэгэхээр маш олон хүүхэд төдий хэмжээний цагийг уур бухимдалтай өнгөрүүлдэг гэсэнүг юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ