Багийнхан нисэх онгоцоо усан дээр буулгах гэсэн бололтой

Хар тэнгист сүйрсэн ОХУ-ын батлан хамгаалах яамны Ту-154 нисэх онгоцны сүүлийн хэсэг эвдэрсэн нь багийнхан нисэх онгоцоо усан дээр буулгах гэснийг харуулж байна. Хүчний байгууллагын эх сурвалжийн хэлснийг иш татан ТАСС агентлаг даваа гарагт ингэж мэдээлжээ.

“Шумбагчид далавчнаас сүүлийн хэсэг хүртэлх нисэх онгоцны эвдэрсэн хэсгүүдийг илрүүлжээ. Урьдчилсан мэдээгээр, хөлгийн дарга нисэх онгоцоо усан дээр буулгах гэснийг гэмтэл харуулж байна” гэж тэр хүн хэлсэн байна.

Ту-154 нисэх онгоц сүйрсэн газраас хэд хэдэн цонх бүхий онгоцны их биеийн хэсгийг эрэгт гаргасныг Батлан хамгаалах яам түрүүнд нь мэдээлжээ. Үүнээс гадна, хөдөлгүүрийн нэг хэсэг бүхий онгоцны сүүлийн хэсэг болон бас хэд хэдэн хэлтэрхийг уснаас олсон байна.

Даац хэтэрсэн болон техник гацсан нь Ту-154 сүйрэх шалтгаан болсон байж мэдэх юм гэж бас нэг эх сурвалж “Интерфакс” агентлагийн сурвалжлагчид хэлжээ.

Мөрдөн байцаагчид сүйрэл болсон дөрвөн хувилбарыг авч үзэж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ