Доналд Трамп НҮБ-д дахин уураа гаргав

НҮБ одоо байгаа шигээ байвал өөрийн чадамжийг хэрэгжүүлж чадахгүй. Доналд Трамп Твиттертээ ингэж бичжээ. "Тус байгууллага нь хүмүүс дэмий ярьж, цагийг аятайхан өнгөрүүлж болдог клуб төдий л юм” гэж тэр тэмдэглэсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрээр өмнө нь НҮБ-ыг нэг бус удаа шүүмжилж байсан юм. Тухайлбал, "намайг албан тушаалдаа орсны дараа тус байгууллагад нэлээд өөрчлөлт хийнэ" гэж Трамп өнгөрсөн долоо хоногт сүрдүүлжээ. Цагаан ордны ирээдүйн тэргүүн чухамхүү юуны тухай ярьснаа тодруулаагүй байна. Аюулгүйн Зөвлөл палестины нутаг дахь израилийн суурингуудыг хууль бус гэж үзсэн тогтоол батласнаас хойш хэдхэн цагийн дараа ингэж мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ