Колорадо мужийг ой хээрийн түймэр бүрхэв

Америкийн Колорадо мужийн нутаг дэвсгэрт маш хүчтэй ой, хээрийн түймэр түйвээж байгаа учраас тэндхийн 5000 айлыг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлээд байна. Одоо мужийн нутаг дэвсгэрт таван ойн түймэр асч хамгийн хүчтэй нь өмнөд хэсгийн Колорадо-Спрингс ба Блэк Форест хотуудын орчин, хойд зүгт Роки-Маунтин үндэсний дархан газар хамрагдлаа.
Түймрийн улмаас тус бүс нутгийн долоон мянга гаруй иргэд нүүн шилжээд байгаа гэнэ. Түүнчлэн 92 айл гамшгийн бүсэд ойрхон байгаа тул гэр орнооорхижээ. Гал түймрээс болоод гадаа темпратур маш халуун байгаа юм. Үүнээ болоод гал сөнөөгчид нэлээд хүнд нөхцөлд ажиллаж байна.
Түймэр нэлээд хүчтэй асаж байгаа ч хүний амь насаа эрсдсэн талаар мэдээлэл ирээгүй байна. Салхи, хуурайшлын улмаас гал газар авч хүмүүс тэр болгон нүүж чадахгүй байгаа ажээ. АНУ-д нэгсарын хугацаанд хоёр ч удаа бүхэл бүтэн мужийг хамарсан хээрийн түймэр аслаа.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ