Террористууд ХКН-ын хорооны байрыг дэлбэлэх гэжээ

Дөрвөн салан тусгаарлагч үзэлтэн БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд террорын ажиллагаа үйлджээ. Тэднийг цагдаа нар буудан хороосон байна гэж Шанхай хотын "Тяньшань ван" порталд бичжээ.

Эрх баригчдын мэдэгдсэнээр, өчигдөр орон нутгийн цагаар ойролцоогоор 16 цаг 50 минутад машинд суусан үл таних дөрвөн хүн Хотон тойргийн Мокой гацааны ХКН-ын хорооны хашаанд дайран орж, тэсрэх төхөөрөмж дэлбэлсэн байна.

Үүний улмаас нэг хүн амь үрэгдэж, бас гурван хүн шархаджээ. Халдлага үйлдсэн хүмүүсийг цагдаа нар газар дээр нь буудан хороосон байна.

Хятадын хань үндэстнээс гадна, лал шашинт уйгарууд оршин суудаг БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орон нь тайван бус бүс нутагт тооцогддог. Энд Шинжаан-Уйгарын өөртөө засах орныг БНХАУ-аас тусгаарлахыг зорьдог “Дорнод Туркестан исламын хөдөлгөөн” гэдэг бүлэглэл ажилладаг юм. Энэ хууль бус зэвсэгт бүлэглэл тус өөртөө засах орны нутагт хэд хэдэн удаа террорын ажиллагаа үйлдэж, үүнд хууль сахиулах байгууллагын ажилтнууд болон энгийн иргэд хохирч байсан билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ