Стамбул хотын шөнийн клубт дэлбэрэлт болж, олон хүн амь үрэгджээ

Стамбул хотын Бешикташ дүүргийн Босфорын хоолойн эрэг дэх шөнийн “Reina”клубт халдлага үйлдсэнээр 35-аас цөөнгүй хүн амь үрэгдсэн байна. Амь үрэгдэгсдийн дунд нэг цагдаа байна гэж Стамбул мужийн захирагч хэлээд, энэ халдлага нь террорын ажиллагаа юм гэжээ.

Наад зах нь бас 40 хүн шархадсан байна. Захирагчийн хэлснээр,халдлага хийсэн этгээд ганцаараа байсан бөгөөд Санта-Клаусын хувцас өмссөн байжээ. Террорын халдлага үйлдэх үед шөнийн клубт хэдэн зуун хүн байсан байна. Зарим үйлчлүүлэгч амьдгарахын тулд Босфорын хоолойн ус руу үсэрч байсныг мэдээлж байна. Халдлага орон нутгийн цагаар ойролцоогоор шөнийн 1 цаг 30 минутад (УБ-ын цагаар өглөөний 7 цаг 30 минут – ред,.) халдлага болсныг Би-Би-Си уламжилжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ