Ким Чен Ун тив хоорондын пуужингийн ажлыг удахгүй дуусгахаа амлажээ

БНАСАУ-д тив хоорондын баллистик пуужин хийх ажил сүүлчийн шатандаа ороод байна. Хэвлэлд мэдээлснээр, тус улсын удирдагч Ким Чен Унулс үндэстэндээ хандаж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ ингэж мэдэгджээ.
“Хэрвээ АНУ түрэмгий бодлогоо зогсоохгүй бол, БНАСАУ цэргийн чадавхиа зузаатгах болно” гэж тэр тэмдэглэсэн байна. Тус орны удирдлага эдийн засгаа хөгжүүлэхийн зэрэгцээ,цөмийн тогтоон барих чадавхиа бэхжүүлэх чиг бодлого баримталж байгааг Умард Солонгосын тэргүүн бас нотолжээ.
Үүнээс гадна, Ким Чен Ун хэлсэн үгэндээ БНАСАУ-ыг "Дорно зүгийн цөмийн зэвсэгтэй гүрэн” гэж тодорхойлсон байна.
Пуужин-цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг Пхеньяны удирдлагаас шаардсан НАТО-гийн мэдэгдлийг түрүүнд нь Умард Солонгос няцаасан юм.
Үүний зэрэгцээ Ким Чен Ун Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулахыг уриалсныг Ёнхап агентлаг уламжилжээ. Хоёр Солонгосын харилцааг сайжруулах нь “энх амгалан байдал тогтоож, улс орноосэргээн нэгтгэх гарааны цэг мөн” гэж тэр хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ