Шөнийн клубт болсон халдлагад амь үрэгдэгсдийн тоо 39-д хүрчээ

Туркийн Стамбул хотын шөнийн “Reina” клубт халдлага үйлдсэнээр наад зах нь 39 хүн амь насаа алдаж, 69 хүн шархаджээ. Туркийн ДХЯ-ны тэргүүн Сулейман Сойлу ингэж мэдээлснийг Ройтерс агентлаг уламжилсан байна. Амь үрэгдэгсдийн 16 нь гадаадынхан байжээ.
Шөнийн клубт хэрхэн халдаж эхэлсэн талаарх дүрс бичлэг сүлжээнд гарсан байна.Гэмт этгээд хажуугаараа өнгөрч яваа машинууд руу хамаа намаагүй буудаж, клубт дайран орж байгаа нь дүрс бичлэгээс харагдах аж. Тэр этгээд гадаа нэг цагдаа, нэг энгийн хүнийг буудан алжээ. Дараа нь дотогш орж, буудаж эхэлсэн байна. Гэмт этгээд Санта-Клаусын хувцас өмссөн байжээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, энэ үед шөнийн клубт 700-гаас 800 хүн байсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ