Туркийн асуудлыг Европын холбоо анхааралдаа авч эхэллээ

Өнгөрсөн шөнө Туркийн Ерөнхий сайд Р. Эрдоганы жагсагч нартай хийх байсан хэлэлцээр "амжилтгүй" болсон гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.
Шөнө хэдэн мянган залуучууд Стамбулын төв талбай, Таксимийн талбай болон Гезийн цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдүймээн дэгдээж, гартаа дайралдсан бүхнийг шатааж, "Молотовын лонх" шидэлж байжээ. Нөхцөл байдал хяналтаас гарахад ойрхон байгаа гэдгийг бүс нутгийн ажиглагчид цохон тэмдэглэжээ. Одоогоор хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа ч “дайн” болж байгаа юм.
Анх Жези талбайг шинэчилж, шинэ цэцэрлэгт хүрээлэн барина гэдгийг эсэргүүцсэнээр эхэлсэн туркчүүдийн бослого өнөөдрийн байдлаар үндэстнийг хамарсан том хэмжээний жагсаал, сөрөг хүчний эсэргүүцлийг дагуулсан дайны хэмжээнд хүртлээ өргөжөөд байна. Нийгмийн сүлжээ сайтуудын гүйцэтгэх үүрэг ч жагсаалын уур амьсгалын талаар тасралтгүй мэдээлж байгаа.
Өнгөрсөн шөнө болсон үймээнд асар олон хүн оролцсон бөгөөд одоогийн байдлаархэдэн хүнамь үрэгдсэн талаар нарийн мэдээлэл хараахан гараагүй байгаа ажээ.
П.Нандин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ