Парламентын гишүүдийн цалинг бууруулах болов

Өчигдөр орой Израилийн кнессет (парламент) депутат болон сайд нарын цалинг 10%-иар бууруулах тухай хууль батлажээ.

“Бид бүгдээрээ нэг завин дээр л яваа, одоо хүн бүр нийтийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах ёстой гэдгийг эдийн засгийн хувьд хэцүү үед Төлөөлөгчдийн танхим харууллаа” гэжхуулийн төслийг санаачлагч, “Израиль бидний орон гэр” гэр намын удирдагч Авигдор Либерман мэдэгдсэн байна.

Депутатуудын цалинг бууруулах нь “улсын санд олон тэрбумыг оруулахгүй, төсвийн алдагдлын асуудлыг шийдвэрлэхгүй; гэхдээ энэ алхам нь хувийн үлгэр дууриалын хувиар их ач холбогдолтой юм, юу гэвэл парламентын гишүүд төсвийг бууруулах асуудлыг хэлэлцэж батлахдаа, өөрсдийн цалинг хөндөхгүй байж болохгүй...” гэж тэр тодруулан тайлбарласан байна.

Эрх баригчид нь хямралаас үүдэлтэй нийт ард түмний гачигдал, бэрхшээлийншалихгүй хэсгийг ч болов хуваалцахыгэрмэлзэж байгаа орон бол ганцхан Израиль биш.“Хүн амын чинээлэг давхаргынхан болон ядуучуудынорлогын ялгааг багасгахын тулд”өнгөрсөн намар Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, ерөнхий сайд Жан-Марк Эйро, түүнчилэн сайд нарын танхимын бүх гишүүний цалинг 30%-иар бууруулсан билээ.Бастүрүүнд ньФранцад хамгийн доод цалинг цагийн 9,19 евро хүртэл нэмэгдүүлж, харин“улс орон эдийн засгийн тэнцвэрт байдалд хүрэх” хүртэлдээдтушаалын албан хаагчдын цалинг наад зах нь 2016 он хүртэл нэмэгдүүлэхийг хориглосон юм.

Үүний зэрэгцээ хөрш Бельги улсад засгийн газрын гишүүдийн цалинг5%-иар бууруулж, вангийн гэр бүлийн гишүүд, парламент, Үндсэн хуулийн цэц, хяналтын танхимын гишүүдэд… өгдөг татаасыг хассан байна.

Хэмнэлт гаргах үүднээс төрийн өндөр цалинтай албан хаагчдыг“чимхэх” арга хэмжээ нь нийт Европын хувьд тренд болжээ. 8 тэргүүлэх орон2014-2020 онд Европын төрийн албан хаагчдын цалин бууруулахыг санал болгожээ. Европын холбооны удирдлагын системд 50 мянган ийм ажилтан байдаг байна.Түүнчилэнхэмжээ ньсүүлчийн албан тушаалаас биш, харин дундаж цалингаас цаашид шалтгаалдаг байх тэдний тэтгэврийг ч бууруулах асуудал бас хэлэлцэж байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ