Измир хотод илүү ноцтой халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ

Дэлбэрэлт болсон газраас олдсон зэвсэг үүнийг гэрчилж байна гэж Туркийн ерөнхий сайдын орлогч Вейси Кайник мэдэгджээ.
“Бэлтгэсэн байдал, хураасан зэвсэг, бөмбөг, сум хэрэгслийг харвал, илүү цуст гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байжээ гэдгийг ойлгож болно” гэж дээд тушаалын төлөөлөгчийн хэлснийг Ройтерс агентлаг иш татсан байна.
Гэвч ээлжит террорын ажиллагаа нь Сири, Иракт Туркийн зэвсэгт хүчний явуулж буй цэргийн ажиллагааг зогсооход хүргэхгүй гэж Кайнак тэмдэглэжээ.
Пүрэв гарагт Измир хотын шүүхийн байшингийн ойролцоо автомашин дэлбэрсэн байна. Ингэсний дараа цагдаа нар болон террористууд байсан хэмээн таамаглаж буй хүмүүсийн хооронд буудалцаан болжээ.
Халдлага үйлдсэн хоёр этгээдийг устгаж, өөр нэгийг нь эрэн сурвалжилж байна. Террорын ажиллагааны улмаас нэг цагдаа, шүүхийн нэг ажилтан амь үрэгджээ. Бас таван хүн шархдаж, заримынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ