Сири улс хүүхдийн эрхийг зөрчиж буй улсуудын жагсаалтыг тэргүүллээ

2011 оны гуравдугаа сараас эхэлсэниргэний дайнд хэдэн мянган хүүхэд амь насаа алдсан. НҮБ-ын хүүхдийн сангаас гаргасан судалгаанд дайны хөлд амь насаа алдаж байгаа талаар илтгэлдээ дурджээ.Хүүхдүүд тэнд дааж, тэсвэрлэхийн аргагүй их тамлал,зовлонг туулж байгаа.
Засгийн газар болоод босогчдын тулаанд үрэгдэж буй хүүхдүүдийн олон төрлийн зовлон зүтгүүр туулж байгаа. НҮБ хамгийн хүндхэн байдалтай байгаа 21 орныы хүүхдүүдээс судалгаа авахад Сирийн хүүхдүүд хамгийн хүнд нөхцөлд амьдарч байгааг тогтоосон байна. Африкийн Мали улс хүүхдийн хүчирхийлэл, боолчлолоороо хоёрдугаарт бичигджээ. Мали улсын хүн амын дийлэнх хэсэг буюу 15.8 сая хүн нь хүүхдүүд байдаг аж. Харин жагсаалтын гуравдугаарт Ардчилсан Конго улс орсон байна.
Сири улсад дайны золиос болж буй хүүхдүүд нь 12-15 насы хөвгүүд байгаа гэнэ. Охидын хувьд дайны золиос болох нь харьцангуйбага ч гэсэн,бэлгийн хүчирхийлэлд өртөх ньих байгаа.Тиймээс хүүхдүүдийн асуудалд нэлээд чухал байрсуурьнаас хандах хэрэгтэй хэмээн НҮБ хэлж байна. Тус улсад долоо хоногийн дотор хоёр ч хүүхдийг цаазлан хороосон харгис хэрэг гарсан нь олны сэтгэлийг сэртхийлгэж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ