Флоридын нисэх буудалд хүмүүс рүү буудсан хэрэг гарав

АНУ-ын Флорида муж улсын Форт-Лодердейлын нисэх буудалд таван хүний амь насыг хөнөөсөн этгээд нь Иракийн дайнд оролцож явсан Үндэсний гвардийн хуучин цэргийн албан хаагч байжээ.Телевизийн NBC сувгаар баасан гарагт ингэж мэдээлсэн байна.

Гэмт хэрэгтнээс26 настай Себастьян Сантьяго гэдэг хүний баримт бичиг гарсныг телевизийн суваг мэдээлжээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, тэрээр Аляскийн Анкориж хотоос нисэхийн “Дельта”компанийн онгоцоор Форт-Лодердейлд ирсэн байна. Тэр зэвсгээ цүнхэнд нуусан байсан бололтой, улмаар ачаа авах бүсэд гал нээжээ.

Сэжигтний ах Брайан Сантьяго хэлэхдээ,Эстебан Пуэрто-Рикод өссөнийг мэдээлсэн байна. Тэр Иракт Үндэсний гвардийн бүрэлдэхүүнд нэг жил байлдаж, сүүлд нь Аляскад шилжиж, тэнд сапераар ажиллаж байжээ. Албандаа тэнцэхгүй учир тэр 2016 оны наймдугаар сард Үндэсний гвардийн эгнээнээс халагдсан аж.

Одоо Холбооны улсын мөрдөх товчооны ажилтнууд сэжигтнийг байцааж, ингэж буудах болсон шалтгааныг тогтоож байна.

Форт-Лодердейлын нисэх буудалд нэгдүгээр сарын 6-ны өдөр буун дуу гарчээ. Үүний улмаас таван хүн амь үрэгдэж, бас 13 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэмт этгээдийг саатуулсан бөгөөд тэр ганцаараа ажилласан гэж цагдаагийн байгууллага үзэж байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ