Трамп Оростой сайн харилцаатай байх нь чухал гэж үзэж байна

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп дэлхий нийтийн асуудлыг Оростой хамтран шийдвэрлэх бодолтой байгаагаа Твиттертээ бичжээ. “Оростой сайн харилцаатай байх нь сайн үйл хэрэг. Харин ингэх нь муу хэмээн тэнэг хүмүүс л үзэж болох! Бидэнд дэлхий нийтийн шинжтэй зөндөө олон асуудал бий” гэж тэр тэмдэглэсэн байна.

Намайг албан тушаалдаа орсны дараа Орос улс АНУ-ыг одоогийнхоосоо хавьгүй илүү хүндэтгэх болно гэж Трамп дурджээ. “Цаашид манай хоёр үндэстэн ноцтой, хойшлуулшгүй асуудал, дэлхий нийтийн шинжтэй асуудлуудыг шийдвэрлэх талаар хамтран ажиллаж болох юм” гэж тэр мэдэгджээ.

Доналд Трамп тагнуулын албаныхантай уулзсаныхаа дараа хэлэхдээ, хакерууд сонгуульд нөлөөлсөн зүйл огт байхгүй гэж мэдэгдсэн юм. Кибер халдлагад Орос улс холбогдолтой хэмээн нотолж байгаа нь үндэслэлгүй, цаанаа улс төрийн шалтгаантай юм. Кибер халдлагыг ингэтлээ анхаарч байгаа нь “ерөнхийлөгчийн засаг захиргаа сонгуульд сүйрлийн ялагдал хүлээсэнтэй” холбоотой гэж тэр бас тэмдэглэсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ