Ким Чен Уныг устгах отряд байгуулахаар төлөвлөж байна

Америкийн тусгай зориулалтын хүчин Солонгосын хойгт байлдааны ажиллагаа эхэлсэн тохиолдолд Өмнөд Солонгосын явуулахаар төлөвлөж байгаа БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уныг устгах ажиллагаанд нэгдэхээр төлөвлөж байна.Ёнхап агентлаг өөрийн эх сурвалжийн хэлснийг иш татан ням гарагт ингэж мэдээлжээ.
Бүр энэ жил бүрдүүлэхээр төлөвлөж буй тусгай отряд нэгээс хоёр мянга хүртэл хүнтэй байх гэнэ. Тэднийг Өмнөд Солонгосын тал удирдах удирдах ажээ. Ким Чен Уныг устгахын зэрэгцээ Умард Солонгосын улс төрийн болон цэргийн дээд удирдлагыг үйл ажиллагаа явуулах чадамжгүй болгох нь тусгай отрядын зорилт байх болно гэдгийг тэмдэглэж байна.
Өмнөд Солонгос, АНУ хоёр 2017 онд хийх хамтарсан тактикийн сургуулилтын тоог нэмэгдүүлэх бодолтой байна.
БНАСАУ-ын удирдлага болон командлалын газруудыг устгах зориулалттай тусгай цэрэг байгуулахаар Өмнөд Солонгос төлөвлөж байгаа тухай 2016 оны 10 дугаар сард мэдээлж байсан юм. Гэвч уг ажиллагаанд АНУ нэгдэж болохэсэх тухай тэгэхэд яриагүй байна.
Пхеньяны удирдлага тив хоорондын баллистик пуужин хийх ажлыг 2017 оны сүүлч 2018 оны эх гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа гэж Өмнөд Солонгост гарсан Умард Солонгосын дипломатч асан Тхэ Ён Хо нэгдүгээр сарын 08-нд буюу өчигдөр мэдэгдсэн юм. Шинэ пуужин АНУ-ын эх газрын хэсэгт хүрч чадна гэж тэр хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ