Иерусалим хотод террорын халдлага үйлджээ

Жуулчдын дунд алдартай Иерусалим хотын Армон Ханатцив дүүрэгт явган зорчигчдыг ачааны машин дайрсны улмаас дөрвөн хүнамь үрэгдэж, бас арав гаруй хүн бэртэж гэмтжээ. Энэ нь саяхан Берлин хотод зул сарын баярын яармаг худалдааны үеэр үйлдсэн террорын ажиллагаатай адил зориудаар үйлдсэн ажиллагаа байж болох юм.

Цагдаа нарын хэлснээр, ачааны машин замаас гаран, хурдаа нэмсээр буудал дээр автобуснаас бууж байсан хүмүүсийг дайрчээ. “Энэ нь террорын халдлага, машин хэрэглэж үйлдсэн дайралт” гэж цагдаагийн байгууллагын төлөөлөгч израилийн радиогоор мэдэгдсэн байна.

Амь үрэгдсэн 4 хүн нь 20 орчим насны залуус байжээ. Халдлага үйлдсэн этгээдийг устгасан байна. Бэртэж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ.

Энэ нь Израильд явган зорчигчид болон нийтийн тээврийн хэрэгслийг дайрахад машин, техник хэрэглэсэн анхны тохиолдол биш юм.

Өнгөрсөн оны долдугаар сарын 14-нд Францын Ницце хот (террористыг оролцуулан 87 хүн амь үрэгдсэн) болон 12 дугаар сарын 19-нд Зул сарын баярын өмнөхөн Берлин хотод (12 хүн амь үрэгдсэн) болсон халдлага нь ачааны машин хэрэглэж үйлдсэн террорын хамгийн дуулиант хэрэг болсон билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ