Москвад нислэг хойшлуулах, цуцлах арга хэмжээ авч байна

Авиа компаниуд Москвагийн нисэх буудлуудад нийтдээ 45 нислэгээ цуцалж, мөн ойролцоогоор 20 нислэгээ түр хугацаагаар хойшлуулаад байна хэмээн BBC мэдээллээ. Ялангуяа Шереметьево нисэх буудалд хамгийн олон буюу 33 нислэг цуцлагдсан байна.

Москвад гурав дахь өдрөө үргэлжилж буй хэт хүйтрэл эдгээр арга хэмжээг авах шалтгаан болжээ. Нэгдүгээр сарын 8-ны өдөр гэхэд л нийтдээ 100 гаруй нислэг нэг бол цуцлагдсан, үгүй бол хойшлогдсон мэдээтэй байна.

Нислэгийн талбай болон онгоцнуудыг мөстөхөөс сэргийлэх бодисоор боловсруулах шаардлагын улмаас онгоц хойшлогдож байгаа хэмээн нисэх буудлуудын удирдлага тайлбарлажээ.

Ер нь Европын бусад оронд ч хэт хүйтрэлийн улмаас нисэх буудлуудын хэвийн ажиллагаа алдагдаад байгаа. Тухайлбал, Стамбулд гурав дахь өдрөө үргэлжлэн орж буй цасны улмаас энэ даваа гарагт Turkish Airlines авиа компани 378 нислэг цуцалснаа мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ