Дэлхий дээрх мөргөлдөөнүүд улам нэмэгдэнэ гэж үзэж байна

Ирэх таван жилд улс орнуудын дотоодод болон тэдгээрийн хооронд мөргөлдөөн гарах эрсдэл нэмэгдэнэ гэж АНУ-ын үндэсний тагнуулын зөвлөлийн шинжээчид таамаглаж байна гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.

Улс хоорондын мөргөлдөөн дэгдэх эрсдэл “хүйтэн дайны үед ажиглагдаж байгаагүй тийм түвшинд” хүрч болох юм гэдгийг шинжээчид үгүйсгэхгүй байна.

Ийм хандлага нэг л цэг тийш урьд байгаагүй хурдтайгаар урагшилна. Энэ нь хамтын ажиллагааг түвэгтэй болгож, улмаар дэлхийн байдлыг үндсээр нь өөрчилнө гэж мэргэжилтнүүдийн илтгэлд дурджээ.

Дараачийн хэдэн жилд терроризмын аюул нэмэгдэнэ гэж шинжээчид бас үзэж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ