Мадурог огцруулах гэсэн санаархлыг Венесуэлийн дээд шүүх тайлбарлав

Венесуэлийн Үндэсний ассамблей тус орны ерөнхийлөгчийг огцруулах боломжийг өөрт нь олгосон тийм бүрэн эрхгүй юм гэж Венесулийн дээд шүүх мэдэгдсэнийг хэвлэлд мэдээлжээ.

Үндэсний ассамблей төрийн тэргүүнд “улс төрийн хариуцлага” тооцох арга хэмжээнд бэлтгэхээ зогсоох ёстой гэж заасан тогтоолыг Дээд шүүх 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргаснаа дурдсан байна.

Үүнээс гадна, “нийгмийн хэв журам алдагдуулсан үйлдэлд уриалах, төрийн байгууллагуудын эсрэг ийм үйлдэл явуулах, өдөөн хатгалгад турхирах, түүнчлэн үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ гадуур ажиллахыг” парламантын гишүүдэд хоригложээ.

Сөрөг хүчний хяналтад байгаа парламент Мадурог албан тушаалаа орхисон гэж түрүүнд нь зарласан юм. 163 депутатын 106 нь зохих тогтоолыг дэмжсэн байна. Засгийн газрын талыг баримтлагч депутатууд хуралдааны танхимыг орхин гарчээ.

Улс орны нийгэм, эдийн засаг хямарч, түүнчлэн бий болсон байдлаас гарахад чиглэсэн Үндэсний ассамблейн үйл ажиллагаанд саад учруулж байгаагийнхаа хариуд ерөнхийлөгч хариуцлага хүлээх ёстой гэж сөрөг хүчний депутатууд үзэж байна.

Сүүлчийн сонгуулиар сөрөг хүчин парламентад олонхи болсон юм. Эдийн засаг асуудалтай болсноор улс төрийн хямрал ч үүсчээ. Тус улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нефтийн үнэ дэлхийд унасан нь уг асуудлын шалтгаан болсон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ