Лэди Гага найз залуугаа Кэмерон Диастай хардав

Хэзээд өөртөө итгэлтэй байдгаараа алдартай Америкийн дуучин бүсгүй өөрийн хайртыг алдахаас айж байгаа гэнэ.

Лэди Гага өөрийн 31 настай найз залуу Тэйлор Кинниг хамт кинонд тоглож байгаа 40 настай Кэмерон Диастай харджээ. Диас, Кинни нар өдгөө “Өөр эмэгтэй” гэдэг романтик инээдмийн кинонд тоглож байгаа билээ.

Тэд хамтдаа нэлээн их цагийг өнгөрөөж байгаа бөгөөд дуучин бүсгүйн найз залуу киноны үеэр Диастай олон удаа тэврэлдэж, үнсэлцэхэд хүрдэг юм.

Иймээс Лэди Гага тэдний харьцааг хэтэрхий гүнзгийрчих вий хэмээн айж байгаа аж.

Түүнд айж болгоомжлох шалтгаан бий. Цагтаа Анжелина Жоли, Брэд Питт нар киноны зураг авалтын үеэр дотносч байсан билээ. Дээр нь Кэмерон Диас өөрөөсөө дүү залуучуудтай жиг ургуулах арвин туршлагатай нэгэн юм.



Иймээс Лэди Гага тэдний харьцааг хэтэрхий гүнзгийрчих вий хэмээн айж байгаа аж. Түүнд айж болгоомжлох шалтгаан бий. Цагтаа Анжелина Жоли, Брэд Питт нар киноны зураг авалтын үеэр дотносч байсан билээ. Дээр нь Кэмерон Диас өөрөөсөө дүү залуучуудтай жиг ургуулах арвин туршлагатай нэгэн юм. Эх сурвалж #000; padding-bottom: 20px;" href="http://www.wikimon.mn/content/47950.shtml">www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/47950.shtml #sthash.VEvl5tXQ.dpuf

СЭТГЭГДЭЛ БИЧИХ