Бельгид АЦС-ын реакторыг зогсоосон байна

Осол гарснаас болоод Бельгийн АЦС-ын 4 дүгээр реакторыг зогсоосныг “Engie Electrabel” компанийн албан ёсны төлөөлөгч мэдээлжээ.

Машины тасалгаанд уур алдагдсаныг мэдээлж байна. Энэ явдал даваа гарагт орон нутгийн цагаар үд дундын алдад “реакторын цөмийн биш хэсэгт” болжээ. АЦС болон өндөр хүчдлийн сүлжээний хооронд гацаа гарснаас ийм явдал болсон байна.

Энэ хэрэг явдлын станцын нэг ажилтан эмэгтэй өртжээ. Эмэгтэй сүрхий түлэгдсэн ч, түүний амь насанд аюул байхгүй гэж компанийн төлөөлөгч хэлсэн байна.

Ийм үед авдаг арга хэмжээний дагуу, реактор аяндаа зогссоныг дурджээ. Реакторыг лхагва гарагт ажилд оруулахаар төлөвлөж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ