Улюкаевын битүүмжлэгдсэн хөрөнгө олон зуун саяар үнэлэгдэж байна

ОХУ-ын мөрдөн байцаах хороо Эдийн засгийн хөгжлийн сайд асан Алексей Улюкаевынх байсан 564 сая рублиэс багагүй өртөг бүхий үл хөдлөх хөрөнгийн 15 объект болон мөнгөн хөрөнгийг битүүмжилжээ.

Одоо мөрдөн байцаагчид цаашид битүүмжлэх зорилгоор хуучин сайдын хөрөнгийг тогтоох ажлыг үргэлжлүүлж байгааг хэвлэлд мэдээлж байна.

“Башнефть” компанийн хувьцааны 50,08 хувийг төрөөс худалдан авах боломжийг “Роснефть” компанид олгосон нааштай үнэлгээг Эдийн засгийн хөгжлийн яамнаас гаргаж өгсний төлөөс болгосон 2 сая ам. долларыг авч байхад нь сайдыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд сатуулсан юм.

Тухайн нөхцөлд энэ нь сүрдүүлэх замаар хахууль авсан хэрэг ажээ. ОХУ-ын Эрүүгийн хуулийн “Оросын Холбооны Улсын төрийн алба хашиж байгаа этгээд сүрдүүлэх замаар, онц их хэмжээний хахууль авсан” гэсэн зүйлд заасан зөрчил гаргасан хэргээр Алексей Улюкаевыг сэжигтнээр татсан юм.

Оросын ерөнхийлөгч Владимир Путин итгэл алдсантай нь холбогдуулан Алексей Улюкаевыг 2016 оны арваннэгдүгээр сарын 15-нд сайдын албан тушаалаас чөлөөлсөн билээ. Мөрдөн байцаагчийн хүссэнээр сэжигтнийг гэрийн хорионд хорьжээ. Улюкаевын хэргийг мөрдөн байцаах хугацааг 2017 оны тавдугаар сарын 15 хүртэл сунгаж, харин хуучин сайдыг гэрийн хорионд байлгах хугацааг мөн оны дөрөвдүгээр сарын 15 хүртэл сунгасан нь саяхан тодорохой болсон юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ