Пентагоны тэргүүнд нэр дэвшигчийг хэлэлцэж байна

АНУ-ын конгресс Доналд Трампын багт ажиллах ээлжит нэр дэвшигчийг батлах гэж байна. Энэ нь Жеймс Мэтисс юм. Тэрээр батлан хамгаалах яамны сайдын албан тушаалд нэр дэвшсэн юм.
Уламжлал ёсоор, нэр дэвшигч бүр конгрессын хэлэлцүүлгийн эхэнд гэр бүлээ танилцуулдаг аж. Тийнхүү гэргий болон хүүхдүүд нь түүнийг дэмжихээр хуралдааны танхимд сууж байдаг байна. Харин Пентагоны тэргүүний албан тушаалд нэр дэвшигч Жеймс Мэттис гэр бүлгүй. Энэ нь түүний өөрийнх нь хийсэн сонголт гэнэ. Би цэрэгт амьдралаа зориулсан хүн гэж Мэттис өөрөө ярьдаг байна. Тиймээс түүнийг “Санваартан дайчин” гэцгээдэг аж. Гэхдээ тэр террористуудын эсрэг эвлэршгүй байр суурь баримталдаг учир “галзуу нохой” гэдгээрээ илүү алдартай юм.
Цэргийн хэргийн тухай ном цуглуулах нь түүний цорын ганц хобби ажээ. Мэттисийн номын цуглуулгад 7 мянга гаруй ном байдаг байна. Мэттис АНУ-ын зэвсэгт хүчний төвийн командлалын тэргүүнээр ажиллаж, Ойрхи Дорнод, Ирак, Афганистаны ажиллагааг удирдаж байжээ. Обамагийн засаг захиргаатай санал зөрснөөс болоод 2013 онд түүнийг цэргээс халсан юм.
Мэттис Хятадын зэвсэглэлээр хөөцөлдөх явдлын эсрэг тэмцэж, Иран, Умард Солонгосыг тогтоон барьж, бас Ойрхи Дорнод дахь стратегийг өөрчилж, “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцлийг эрчимжүүлэхээр амласан байна. Харин Мэттис АНУ-ын хувьд гол аюул бол Орос гэдэгт итгэлтэй байдаг нь сенатчдыг нэг их баярлуулсангүй.
“Хэрвээ Орос манай ашиг сонирхолын эсрэг ажиллавал, АНУ тус орныг сөрөн зогсох ёстой. Гэвч Доналд Трамп Оростой харилцаагаа цэгцлэх бодолтой байгааг би дэмжиж байна. Бид яриа хэлцээ хийж, нээлттэй байх хэрэгтэй” гэж Мэттис мэдэгджээ.
Гэхдээ ийм стандарт биш байр суурь баримталж байгаа ч, конгрессын зэвсэгт хүчний хэрэг эрхэлсэн хороо Мэттист Пентагоныг тэргүүлэх боломж олгож буй хуулийн төслийг бараг санал нэгтэй сайшаасан байна. Энэ хуулийн төслийг 24 сенатч дэмжиж, гурван сенатч эсэргүүцжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ