Улаанбаатарт 18 хэм хүйтэн

Өнөөдөр ихэнх нутгаар, 17-нд төв болон зүүн зүгийн нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
2017 оны 01дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Туул, ТэрэлжХэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.
УЛААНБААТАРХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11метр. 17-19 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт:27 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ