Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

- "Боловсролын сэтгэлзүйн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэх арга зам" эрдэм шинжилгээний хурал 09.00 цагаас МУБИС-ийн 2-р байр /ХБК-ийн зүүн урд/ эхэлнэ.
- Багш оюутны харилцаан дахь сэтгэл зүйн харилцаа хандлагын асуудлууд тэдгээрийг шийдэх гарцын талаар МУИС, МУБИС, БМДИ, БҮТ-ын хамтарсан эрдэм шинжилгээний хурал 09.00 цагт МУБИС-ын 3-р байранд эхэлнэ.
- "Үндсэн хуулийн хямрал үндэстнийг туйлдуулж байна" "Бага хуралдай" эрдмийн чуулган 09.10 цагт орон даяар шууд цацагдана.
- Гадаадын иргэн, харьяатын газраас цаг үеийн асуудлаар 12.00 цагт хэвлэлийн бага хурал хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 14.30 цагт Хөгжмийн зохиолч О.Эрдэнээгийн дөрөв дэх бие даасан цомог “Миний найз бүсгүйчүүд” бие цомгийн баярын талаар мэдээлнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 15.00 цагаас Зоригийн хэрэгт холбогдон анхан шатны шүүхээс ял сонсоод байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа Т.Чимгээ нарын ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийнэ.
- ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэнгийн буцалтгүй тусламжаар "Эрчим хүчний салбарын чанарын дэд бүтцийг хөгжүүлэх нь" төслийг Стандарт, хэмжил зүйн газартай хамтран хэрэгжүүлэхээр болсон. Уг төслийн нээлт 15.00 цагт төслийн нээлтийн арга хэмжээ болно.
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх" сургалт Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн I-р байранд эхэлнэ.
- Мишээл экспо төвд Сар шинэ 2017 үзэсгэлэн худалдааны хаалт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ